8o
Улаанбаатар хот
mobile menu

500 хүний цуйван "сэгсэрлээ"

0000-00-00 00:00:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас /ХХААХҮЯ/ Засгийн газрын 100 хоног болон "Дэлхийн хүнсчдийн өдөр"-т зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар" өдөрлөг  зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь  11-16 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд мастер тогооч нар 500 хүнд хүрэлцэхүйц цуйван “сэгсэрч” сюрприз барьсан байна. Тус цуйванг өдөрлөгт ирсэн хүн бүр амталжээ.

Өдөрлөгийн үеэр ХХААХҮЯ-ннас салбарын бодлого чиглэлээ танилцууллаа. Мөн "Монгол бренд-100” хүнс, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын шоу, “Сүүтэй цайны ёслол”, бүх нийтийн марафон гүйлтийг зохион байгуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл