8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр шагналын сантай эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

0000-00-00 00:00:00

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 377 жилийн ойг тохиолдуулан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.

Эсээг аравдугаар сарын 24-нийг дуустал Соёлын төв өргөөний “Г” корпус таван давхарт Нийслэлийн Соёл урлагийн газрын 507 тоот өрөөнд, мөн ubculture13@gmail.com хаягаар хүлээн авах аж. Хугацаа хоцорсон, шаардлага хангахгүй эсээг хүлээж авахгүй гэдгийг зохион байгуулагчид санууллаа.

Эсээнд тавигдах шаардлага: 

  • Сэдвийн агуулгад нийцсэн байх
  •  А4 хэмжээтэй цаасан дээр үгсийн тоо 800-1000 байна
  • Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх
  •  Arial 12 фонтоор шиж ирүүлсэн байх

Тэмцээний дүнг аравдугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, нэгдүгээр байр Өргөмжлөл 1 сая төгрөг, хоёрдугаар байр Өргөмжлөл 800 мянган төгрөг, гуравдугаар байр Өргөмжлөл 500 мянган төгрөг тус тус гардуулах аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment