8o
Улаанбаатар хот
mobile menu

Утсаараа автобусны төлбөр хийнэ

2016-10-18 17:38:00

Автобусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэн тэргүүнд заавал картаа уншуулж автобусаар зорчихоос өөр хэлбэрийг гаргасан байна. Тухайлбал, иргэд гар утасны симэндээ автобусны картын чипийг суулгах юм. Ингээд автобусанд гар утсаа уншуулаад үйлчүүлэх боломж нээгдэх аж. Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулаад чиптэй сим картаа оруулж иржээ. Удахгүй худалдаанд гарах юм байна. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солилцох шатандаа явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ. Мөн гар утсанд холбогдсоноор онлайнаар цэнэглэх боломж нээгдэх юм.

Үүнээс гадна банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлж байгаа гэв. Эхний ээлжид Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хаан банкны картанд чип суулгадаг байхаар тогтжээ. Иргэдийн түрийвчэнд банкны, автобусны гэх мэтчилэн олон карт байдаг. Үүнийг нэгтгэж, амарчлах зорилготой юм байна. Нэг картаараа банкны гүйлгээ, автобусны төлбөрөө хийдэг байхаар зохицуулж байгаа гэж мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment