Хан-Уул дүүргийн III хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалын байрны I орцны хонгилд хоёр өдрийн өмнө гал гарчээ. Эл галын дуудлага тус өдрийн 22.00 цагт ирсний дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр хэрэгсэлтэйгээр ажиллаж, 85 хүнийг угаартахаас аварчээ.