Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны 5 давхраас хүн үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг өнгөрсөн баасан гарагийн шөнө гарчээ.
Хэргийн талаарх дуудлага тус өдрийн 01:12 цагт Шуурхай удирдлагын төвд ирж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /32 настай, эрэгтэй/-ийг өндрөөс буулгасан байна. Улмаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.