8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-10-17 09:44:20

11:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн Газрын 100 хоногийн талаар  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хадагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзана.

11.00 цагт: "Маамуу нааш ир" дуу зохиогдсоны 60 жилийн ойн баярт зориулж үйл ажиллагаа зохион байгуулах талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвдмэдээлэл өгнө.

11:30 цагт: МАХН-ын удирдлагууд Засгийн Газрын 100 хоногийн ажлын талаар мэдээлэл өгч, намын байр сууриа Үндэсний мэдээллийн төвд илэрхийлнэ.

14:00 цагт: АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаар хэвлэлийн бага хурал Корпорэйт зочид буудалд болно.

13:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг Монголбанкны хурлын танхимд танилцуулна.

14:00 цагт: "Олон улсын цахим амбулаторийн нээлт"-ийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт болно. 

15:00 цагт: "Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах талархалын хурал" МХЕГ-ын хурлын танхимд болно.

14:00 цагт: Цахим хяналтын системийн талаар аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг цахим хяналтын системд нэгтгэх үйл ажиллагааг онлайнаар улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ болно.

15:00 цагт: УНТЭ-ийн хурлын зааланд "Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах талархалын хурал" болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment