Ойрын өдрүүдэд хүйтэрч цас орохыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Архангай, Булган, Сэлэнгэ Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орох төлөвтэй байгаа аж. Салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Цасан шуурга шуурч, хүйтэрсний улмаас зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй байгааг анхаарууллаа.
Сэрэмжлүүлэг: Цасаар шуурч хүйтэрнэ
2016-10-17 11:55:00