8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгө авах эсэхээ онлайнаар шалгах боломжтой

2016-10-17 12:54:03

2012 оноос тасралтгүй олгож ирсэн хүүхдийн мөнгийг өнгөрсөн зургадугаар сараас эхлээд түр зогсоогоод байсан. Гурван сарын турш олгоогүй байсан хүүхдийн мөнгийг өнгөрсөн сарын сүүлээс олгож эхэлсэн бөгөөд нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгож байгаа бол үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгохоор болоод байгаа. Одоогоор хүүхдийн мөнгө авах эрхтэй 660 мянган хүүхдийн тоонд орсон эсэхээ мэдэхгүй эцэг эхчүүд цөөнгүй байна. Тэдэнд зориулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас  онлайнаар шалгах боломжийг олгож байгаа  юм байна.

Тиймээс эцэг, эхчүүд дараах линкээр http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж хүүхдийн мөнгөө хэзээ авах эсэхээ шалгаж болох юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment