8o
Улаанбаатар хот
mobile menu

"АББ" группын нэрэмжит цахилгаан хөтлүүр автоматжуулалтын лабораторийн нээлт боллоо

2016-10-18 08:50:00

АББ групп нь дистрибьютор компаниудтай хамтран ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 250 сая төгрөгийн лабораторийг хандивлалаа. Тус лабораторийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж, иж бүрэн тохижуулсан лабораторийг сургуулийн удирдлагууд болон оюутан сурагчдад хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээний үеэр АББ групп болон албан ёсны дистрибьютор “Монхорус Интернэшл” ХХК хамтран ШУТИС-ын Эрчим хүчний сургууль болон Геологи уул уурхайн сургуулиас нийт 3 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олголоо.

Энэ жилийн тухайд АББ групп 500 сая төгрөгний үнэ бүхий хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон лабораторуудыг хандивлаж боловсролын салбарт хөрөнгө оруулж байгаа нь оюутан залуучуудыг ажлын байран дээр гарахад олон улсын стандарт бүхий төхөөрөмж дээр ажиллах чадвартай болж төгсөх төдийгүй дэлхийн хаана ч очиж ажиллах бүрэн боломжтой болж байгаа аж.

Эрчим хүчний хэмнэлт үр өгөөж бүтээмжийг дээшлүүлэхэд хамгийн их нөлөө бүхий тоног төхөөрөмж нь цахилгаан хөдөлгүүр, түүний хөтлүүр (drive) байдаг. Дэлхийн хэмжээнд АББ группын цахилгаан хөтлүүр, хөдөлгүүр дэлхийн зах зээлд тэргүүлэгч бөгөөд Монголын уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг. Оюутнууд үйлдвэр дээр очиж ажиллахаас өмнө эдгээр тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж сурах, ач холбогдолыг нь бүрэн ойлгосноор манай компаниуд чадварлаг боловсон хүчинтэй болоход хамгийн том хөрөнгө оруулалт болно”  гэж ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат хэллээ.

Харин АББ Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр хэлэхдээ “АББ Группын санхүүжүүлсэн 500 сая гаруй төгрөгийн эдгээр төслүүд Монгол улсын боловсролын салбарт хувийн хэвшлийн зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг болж байгаа бөгөөд Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарын инженерүүдийг бэлтгэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх цаашид ихээхэн хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна” гэв.

Бид энэхүү орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 500 гаруй  сая төгрөгийн үнэ бүхий хоёр лабораторийн талаар Монхорус Интернэшнл ХХК-ийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Батлхагваас тодруулахад  “Энэхүү лабораторыг алдагдал багатай хөдөлгүүр, хамгийн орчин үеийн моторын удирдлагын хөтлүүр (drive)-ээр болон үйлдвэрлэлийн автоматжуулалтын програмчлагдах логик контроллер (PLC) төхөөрөмжүүдээр тоноглосон иж бүрэн 6 стендээр тохижуулсан. Эдгээр техник төхөөрөмжүүдийг ашиглаад уул уурхай, аж үйлдвэрийн бүхий л газар ашиглаж болох автоматжуулалтын ажлуудыг лабораторынхоо түвшинд хийж болохоор болж байна. Харин Цахилгаан тоног төхөөрөмжийн лабораторийг хамгийн орчин үеийн дэвшилтэд 10кВ-н ячейкууд, Хуваарилах байгууламж бүхий трансформатор, хамгийн өндөр үзүүлэлт бүхий хуурай трансформатор зэрэг тоног төхөөрөмжүүдээр тоноглосон. Энэхүү 2 лабораторуудын хамгийн том давуу тал нь дэлхийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас сурч төгссөн оюутнууд дэлхийн хаана ч очоод ажиллах боломжтой болно” гэв.

АББ Групп нь эрчим хүч болон автоматжуулалын технологиороо дэлхийд тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацийн шийдлүүдийг гаргах, хөгжүүлэхэд манлайлсаар ирсэн байна. Дэлхий даяар АББ группын 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ технологиудыг зохион бүтээх ажлыг хийхээс гадна 70 томоохон их дээд сургуультай хамтран ажилладаг ба судалгаа шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжүүлэлт үзүүлдэг байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сэр-Од
хадгалж байгаа энэ сургууль үнэтэй болхоор нь хүн хүргэдэггүй юм байх хариуцсан про нь гэж хүлдүү нөхөр байнлээ. энэ стенд чинь уг нь сургалтын зориулалтай хэрэгтэй газар нь өгөхгүй хайран хандив
2017/08/03 103.26.195.32
  • Recent
  • Most Read
  • Most Comment