8o
Улаанбаатар хот
mobile menu

"МИАТ"-ийн үйл ажиллагаа өргөжин амжилтаа дахин бататгалаа

2016-10-18 09:20:00

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн “Boeing 767-300” агаарын хөлгийн нисэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч “Биман Бангладеш Эйрлайнс” компанитай байгуулсан  нойтон түрээсийн гэрээт ажлаа 1 сарын  хугацаанд амжилттай гүйцэтгэн өчигдөр орой 19:45 цагт эх орондоо ирэн,  МИАТ ХК-ийн удирдлагууд нисэх бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэн угтлаа.

Уг нойтон түрээсийн гэрээний хүрээнд Агаарын хөлгийн нисгэгч,.агаарын хөлгийн үйлчлэгч, инженер техникийн ажилтан , нислэг үйлдвэрлэл зохицуулалтын ажилтан зэрэг нийт 41  хүний бүрэлдэхүүнээс бүрдсэн баг  Катар, Арабын нэгдсэн Эмират , Малайз , Бангладеш улсын 6  хот руу 27 удаагийн нислэгээр  310 блок цагийн нислэг хийж, Монгол нисгэгчдийн ур чадвар ОУ-д ямар өндөр түвшинд байгааг дахин бататгалаа гэдгийг компаний удирдлагууд онцолж байна.

МИАТ ХК нь анх 2013 онд нойтон түрээсийг нэвтрүүлж Бүгд найрамдах Бангладеш Ард улсын “Биман Бангладеш Эйрлайнс” компанитай гэрээ байгуулан нисэх бүрэлдэхүүн 2 сар гаруйн хугацаанд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс руу нислэг үйлдэж байсан юм.

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах бол түрээслэгч нь  зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм.

Агаарын тээврийн бизнес нь улирлын чанартайгаар ачаалал ихэсч багасдаг онцлогтой . Ялангуяа зорчигчийн урсгал багасах үед компаний орлогыг бууруулахгүйн тулд зарим онгоцоо гадны авиа компаниудад түрээслүүлэх замаар агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх менежмент хийж байгаа нь үр дүнгээ өгч байгааг компаний удирдлагууд онцолж байна.

2016 оны тухайд МИАТ ХК гадны 2 авиа компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулан нислэг үйлдэсний нэг нь энэ бөгөөд БНЧУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох "Тravel Service" компанитай нойтон түрээсийн гэрээт ажлаа 6 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэсэнн нисэх бүрэлдэхүүн өнгөрсөн 7 хоногт буюу 10-р сарын  6 ны өглөө эх орондоо ирсэн юм. Тэд Испани,  Франц, Итали, Нидерланд, Герман , Англи, Турк гэх мэт  23 улсын 55 гаруй хотууд руу  2185  блок цагийн нислэг хийжээ.

Цаашид МИАТ хувьцаат компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Америк, Канадад нислэг үйлдэхээр судалж байна. Ингэснээр компаний эдийн засгийн өгөөжийг нэмэгдэх, европын стандартад нийцсэн үйлчилгээ нэвтрэх цаашилбал манай улсын агаарын тээврийн салбарын нэр хүндийг өргөхөд чухал ач холбогдолтой юм.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment