8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол оюутан 1,6 жилийн ял авлаа

2015-12-12 14:25:00

Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газар тус хотын нэгэн дээд сургуулийн 4-р дамжаанд сурч байсан Монгол улсын иргэн, 25-н настай эрэгтэй А-д 1,6 жил хоригдох ял оноож, "Бэлгийн хүмүүжлийн мэдлэг олгох тусгай хичээл"-д 160-н цаг суулгахаар болсон байна. Учир нь монгол оюутан А нь өнгөрсөн 5-р сар сард архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойролцоо байсан нэгэн асрах газрын сувилагч бүсгүйг гэнэт араас нь тэвэрчээ. Мөн15-н минутийн дараа автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан өөр нэгэн эмэгтэйн хувцаснаас татах өөр тийш чирч явахаар оролдсон байна. Тэдгээр бүсгүйчүүд Монгол залууд ихээхэн эсэргүүцэл үзүүлж чанга дуугаар орилж цагдаа дуудсанаар түүнийг ойролцоох орон сууцны хороололд явж байхад нь саатуулжээ. Гэвч Монгол залуу энэ хугацаанд тоглоомын талбайд тоглож байсан 11, 15-н настай хоёр охины биед зүй бусаар хүрсэн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
муур
халуун ногоо их идэхээр тийм болчихдог юм
2016/01/04 103.17.108.42