Намрын намарт мянган хунгийн чуулган болдог нүүдлийн шувуудын диваажин болсон үзэсгэлэнт Ганга нуур ширгэж үгүй болж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн цочруулаад байсан. Тэгвэл ганга нуур сэргэж эхэлсэн талаар Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй тус нуурын чимэг 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өглөө.
Дашрамд дуулгахад, энэ зун долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ.