8o
Улаанбаатар хот
mobile menu

“iPhone 7” гар утсыг  нэг сая 996 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой

2016-10-18 10:18:55

“iPhone 7” гар утсыг Монгол Улсад албан ёсоор худалдаалагдах үнэ тодорхой болжээ. Тодруулбал, “MobiCom” корпораци ирэх баасан гарагаас эхлэн “iPhone 7” гар утсыг  нэг сая 996 мянган төгрөгөөр худалдаанд гаргахаар болжээ. Энэ нь өнгөрсөн онд худалдаанд гаргасан “iPhone 6S Plus”-ийн үнэтэй ижил байгаа юм.  “iPhone 7”-ийг санах ойн багтаамжаас нь хамаарч, нэг сая 996 мянга, хоёр сая 304 мянга, хоёр сая 611 мянган төгрөгөөр үнэлж байна. Нэгээс хоёр жилийн хугацаатайгаар лизингээр авах тохиолдолд урьдчилгаа нь 508-919 мянган төгрөг байх ажээ. Өмнө нь лизингээр авсан гар утасных нь зээлийн хугацаа дуусаагүй байгаа ч гар утсаа сайжруулах хүсэлтэй бол зээлийн гэрээний хугацаанаас хамааран 2-6 сарын үлдэгдэлтэй тохиолдолд шинийг авч болох юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment