8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ: “Samsung Galaxy Note7” утсыг нислэгийн үеэр авч явахыг хориглоно

2016-10-18 10:59:00

Өмнөд Солонгосын "Самсунг" компораци шинээр худалдаанд гаргасан “Galaxy Note 7” гар утсаа гадаад, дотоодын зах зээлээс эгүүлэн татсан. Учир нь энэ загварын зарим утасны баттерей дэлбэрч олон тооны иргэдийг хохироосоор байгаа юм. Тус утаснаас болж "Самсунг" компорацийн хувьцаа эрчимтэй унаж байгаа юм. Олон улсын иргэний нисэхийн хэд, хэдэн компани тус утсыг онгоцонд ямар ч хэлбэрээр тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан юм.

 

Тэгвэл манай улсын иргэний нисэхийн МИАТ ХК-аас албан ёсны мэдэгдэл гаргаж бүх нислэгээр зорчигч өөрийн биед болон бүртгэгдсэн болон гар тээшинд “Samsung Galaxy Note7” төхөөрөмж авч явахыг хоригложээ. Үүнд “Samsung Galaxy Note7” маркийн утасны анхны хувилбар болон сүүлд шинэчилсэн хувилбарын аль, аль нь багтаж буй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment