8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш 943 автобус иргэдэд үйлчилнэ

2016-10-18 11:21:17

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль маргааш буюу аравдугаар сарын 19-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан тус өдөр иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 6:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллэж байна. Түүнчлэн сонгууль болж байгаатай холбогдуулан нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд амарч, архи согтууруулах ундааны худалдааг хоёр хоног зогсоох шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргаад байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment