Өнгөрсөн наймдугаар Бээжингээс Замын-Үүд чиглэлд явж байсан том оврын автобус шатсан хэрэг гарсан. Уг автобусанд 37 монгол иргэн зорчиж байсан юм. Эдгээр 37 монгол зорчигч эд, бараа хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл тэдний хохирлыг барагдуулж дууссан байна. Нэг иргэнд дунджаар 4500-3552 юань өгчээ. Иргэдийн хохирлыг барагдуулах ажлыг Монгол дах Гадаад хэргийн яам Эрээн дахь консулын газартай хамтран зохион байгуулжээ.
37 иргэний хохирлыг барагдуулжээ
2016-10-18 12:45:25