Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Тэгвэл оюутны хөгжлийн зээлийг энэ 10 дугаар сараас эхлэн олгож эхлэхээр болжээ. Энэ онд нийтдээ 70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгохоор тооцоолоод байгаа аж. Тус зээлийг магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутанууд авах бүрэн боломжтой аж.
Зээлийн төрөл
1. Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
2. Богино хугацаатай зээл /1 жил /
3. Урт хугацаатай зээл 10 жил /
Зээлд хамрагдах оюутан дараахь шаардлагыг хангасан байх ёстой
Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
Хүү буруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.
Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
Урт хугацааны зээлд хамрагдах оюутан юуг анхаарах ёстой вэ?
Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
Оюутанууд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
Зээл хүссэн өргөдөл
Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар