Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн МАН-ын бага хурал нийгмийн анхаарлыг татаж байна. МАН-ын дүрмийн дагуу Бага хурал нь жилд нэг удаа болох ёстой аж. Дүрмийн энэхүү заалтын дагуу Бага хурал болж байгааг эх сурвалж мэдээлэв. Бага хурал 60 гаруй хувийн ирцтэй эхэлжээ. МАН-ын дарга М.Энхболд “МАН-ын нэр хүнд 22.3 хувиас 36.3 хувь болж өссөн” хэмээн танилцуулсан байна. Тодруулбал МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол энэ оны 11 сарын байдлаар аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай гарч. Улсын хэмжээнд нийлбэрээрээ 34.2 хувь болж өссөн аж. Харин эрх баригч АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурчээ. Мөн МАХН-ын рейтинг ч урьдахаас буурсан гэнэ.
МАН-ын рейтинг нэг жилийн дотор 22.3 хувиас 34.2 хувиар өссөн гэнэ
2015-12-12 15:16:00