8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайд алдагдсан Хар морь хөлөглөсөн сахиусыг олжээ

2016-10-18 16:37:34

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдийн хосгүй үнэт олдворуудыг энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлсан хэрэг гарчээ. Эл хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, гурав хоногийн дараа баривчилсан байна. Ингэхэд сэжигтэн А, Б нар Гандандамчойлон хийдийн вакум цонхыг хагалан орж, хар морь хөлөглөсөн сахиус, Жигжид бурхны мандал хот гэж нэрлэгддэг эртний зурмал бурхан, Авид бурхны зурмал хөрөг, нэр нь үл мэдэх шавар тогтоц бүхий бурхан, шаазан ваар, мөн 20 ширхэг шавар бурхан зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлийг хулгайлсан байжээ. Тэд 1982, 1984 oных бөгөөд Улаанбаатар хотын харъяат юм байна.

Хар морь хөлөглөсөн сахиусыг 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв дархан гүн Төвдийн хөх нуураас залж авчирч байсан гэнэ.Төвд нэр нь Таогчойжил гэх энэхүү өргөмжит сахиусанд нутгийн иргэд сүсэглэн залбирдаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх түүхийн хосгүй үнэт олдворыг хадгалж байсан Гандандамчойлон хийд нь хамгаалалтын дохиололгүй байсан аж. Энэ нь гэмт этгээдүүдийг хулгайн хэрэг үйлдэж, үнэт эд зүйл алдагдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас түүхийн үнэт олдворын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг холбогдох байгууллагынханд анхаарууллаа. Хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм байна. Тус ажлын хэсэг одоогоор түүхийн үнэт зүйлсийг хураан аваад байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment