МАН-аас сайдуудад нэр дэвшүүлсэн зарим хүн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн "Сөүл" группын захирал Г.Өнөрболор, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшсэн "Сод Монгол" группын Ерөнхийлөгч Ц.Анандбазар зэрэг нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцөд шүүмжлэлийн бай болж байна.
Энэ хоёр болон Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл нарын нэрийг Ерөнхий сайд өргөн барьсангүй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайдад нэр дэвшигчдийг өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барьсан ч Ерөнхийлөгч ч дахин өөр нэрс оруулж ирэхийг албан бичгээр сануулсан билээ.
МАН сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, сайдууд нэр дэвшүүлэх ажил ид өрнөж байна. Сайд нэр дэвшсэнээс олны анхаарлыг хамгийн их татаж байгаа хүн Сөүл группийн захирал Өнөрболор. Анхнаасаа МАН мэргэлжийн Засгийн газар байгуулана гэж ард түмэнд амлалт өгч үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалт байгуулаад удаагүй байгаа МАН энэ амлалтнаасаа буцаж, мэргэжлийн биш хүнийг зүтгүүлж байгаа нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Зарим хүмүүс МАН сонгуулийн үеэр хандив өгсөн бизнесмэнүүдийг сайдын суудалаар шагнаж байна хэмээн хардаж байна. Үүнийг нэг нотолгоо нь Барилгын сайдад нэр дэвшсэн "Гамин" Г.Болороо байж мэднэ. Олон нийт төдийлөн сайн мэдэхгүй ч барилгын салбар түүнийг гамин Болроо гэдгээр нь илүү сайн мэднэ. Түүний талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд 40 нас шүргэж буй, гурван хүүхдийн эх, нөхөртэйгээ хамт амьдардаг. Түүнд олон компани бий. “Уушги цохио”, “Мантууш”, “Рояль нью кэстл”, “Сөүл групп” гэх зэрэг. Болроогийн хувьд баячуудад үнэтэй байраараа өгөөш тавьсаар удаж, барилгын салбарын тэргүүн хатагтай өргөмжлал хүртэл хүртсэн нэгэн. Түүний хувьд анх Солонгосын нэгэн компанид орчуулагч хийж байсан бөгөөд тухайн үедээ cолонгос баян эртэй сууснаар энэ их хөрөнгийн эзэн болсон түүхтэй. Харин хэдхэн жилийн дараа нөгөө солонгос эрээсээ салж, монгол залуутай дэр нэгтгэсэн. Багахан хугацаанд хөрөнгө мөнгөтэй болж чадсан энэ эмэгтэй дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны ихэнх газарт өөрийн үнэ өртөгтэй хаус, байруудыг ашиглалтанд оруулсан.
Барилгын сайд "Гамин" Г.Болороо гэж хэн бэ
2016-07-22 17:27:00