ОХУ-ын "Россиа 1" телевизийн "Удивительные люди" буюу "Гайхамшигт хүмүүс" шоуны дөрөвдүгээр цуврал өчигдөр эхэлжээ. Тус шоуны өчигдрийн дугаарт зургаан улсын хэлээр ярьдаг дөрөвхөн настай Белла Девяткина охин оролцсон байна. "Гайхамшигт хүмүүс" шоунд дэлхийн бүх орны хүмүүс оролцох боломжтой бөгөөд хүний оюун ухааны хэмжээ хязгааргүй гэдгийг батлан харуулдаг юм байна.