Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль өнөөдөр болж байна. Үүнтэй холбогдуулан тус өдөр иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 6:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллэж байна. Түүнчлэн сонгууль болж байгаатай холбогдуулан нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд амарч, архи согтууруулах ундааны худалдааг хоёр хоног зогсоох шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргаад байгаа юм.
Өнөөдөр 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана
2016-10-19 08:40:00