Олон улсын валютын сангаас есдүгээр сарын 30-ны өдөр “Монголын засгийн газар депаултдаа тулж, тусламж хүссэн” гэх мэдээлэл гарчээ. Тухайн мэдээлэлд монголын эдийн засгийн талаар юу гэж бичсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг хүргэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд төгрөгийн ханш суларч, гадаад өр, валютын хэмжээ нэмэгдсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол улс дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын хамгийн дуртай “бай” байсан гэж хэлж болно. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд улсын эдийн засаг муудаж, депаултадаа тулж, хөрөнгө оруулахаас татгалзсан санал авч “баялгийн хараал” туссан гэж хэлж болно. Олон улсын эдийн засагчдын хэлж буйгаар эрдэс баялаг ихтэй орны эдийн засаг, валютын ханш байнга тогтвортой байна гэж байхгүй гэв. Монгол улс ОХУ, БНХАУ-тай хиллэж, газар зүйн хувьд өргөн уудам нутагтай ч тархан сууршдаг тул эдийн засгийн хувьд унасан үзүүлэлттэй байж магад хэмээн таамаглаж байна.
Монгол улсад удаан хугацааны туршид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өндөр байсанаар Хятадын зах зээлд давуу байдал үүссэн гэж хэлж болно. Монгол улсад уул уурхайн чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” компани нь өөрсдийн нутаг руу Монголын баялгийг бага үнээр худалдан авч, борлуулж байна. Зэсийн уурхай болон бусад түүхий эдийг боловсруулах үйл ажиллагаа нь байгальд ноцтой хохирол үзүүлдэг бөгөөд төр өөрийн мөнгийг уул уурхайгаар дамжуулан “угааж” байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Монголын эдийн засаг 2011 онтой харьцуулахад 17 хувиар буурч, хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлт гарлаа.
Ядуурал буурч, гадаад өр өслөө
Эдийн засгийн байдал нийгмийн цаг үетэй холбоотойгоор сайжирч, уул уурхайн салбар олон мянган ажлын байрыг шинээр гаргаж байсан цаг саяхан. Гэвч эдийн засгийн байдал муудаж орон нутгаас хотыг зорих иргэд ихэссэн, Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүсгэсэн. Хотын иргэн болж шилжихэд нийгэм, санхүүгийн асуудал ихээр тулгардаг. Тухайлбал хэт төвлөрөлөөс шалтгаалан иргэдэд хоол, хувцас, хэрэглэл, нийгмийн үйлчилгээ, цэцэрлэг сургуулийн хүрэлцээний асуудал даган бий болдог. Дан ганц уул уурхайн салбарын асуудал монгол төгрөгний ханшыг унагааж, эдийн засагт нөлөөлөөгүй. Харин хяналтгүй олгосон халамжийн үйлчилгээ валютын үнэ цэнийг бууруулж, замбараагүй олгосон хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг зэрэг нь томоохон нөлөө үзүүлжээ. Мөн ипотекийн 8 хувийн зээл иргэдийн дунд эрэлттэй болсоноор барилгын компани, хэрэглэгч, худалдан авагчдын харилцаа сайжирч, барилгын үнийн “хөөс” унасан гэж хэлж болно.
Монголчуудад шинээр ажлын байр бий болгож, нийгмийн халамжын үйлчилгээг сайжруулсан ч ядууралаас гаргахад түлхэц үзүүлсэнгүй.Мөн Дэлхийн банкаас гаргасан судалгаагаар Монгол улсад 3 хүн тутмын 1 нь өдөрт 1 доллар 25 центийн орлогтой байгаа талаар гаргажээ. Энэ нь манай орныг нэн ядуу хэмээн томъёолоход ч болох дүн юм. Үүнээс хойш 4 жилийн дараа буюу 2016 онд ядуурлын хэмжээ 39 хувиас 22 хувь хүртэл буурсан үзүүлэлт гарсан.
Өрийн хэмжээ зөвхөн улсын төсөвт нэмэгдээгүй. Иргэдийн дунд өр зээлийн хэмжээ өсөж, “хөлөөс нь туших” болсон. Мөн хөрөнгө, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфлиацийн хэмжээг нэмсээр байна.
Монголчууд түүхийн эдийн үнэлгээг багаар тогтоосон ч эрэлттэй зах зээл алга
Монгол улсын эдийн засгийн төрх урд хөршийн худалдан авах чадвараас ихээхэн шалтгаалдаг. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсанаар Монгол улсын зах зээл болон төсвийн мөнгө бууралттай гарах нь тодорхой. Иймд эдийн засагаа “аврах” үйл ажиллагаа Монголчуудын хяналтаас гарсан гэж хэлж болно. Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 8,4 тэрбум ам доллар аж. Энэ долларын дүнд төрийн өмчит байгууллагын өрийн хэмжээг оруулаагүй болно. 2012 онд Монгол улсын засгийн газар, төрийн өмчит байгууллагын өрийн хэмжээг албан бус тооцоогоор тооцоход 23,5 тэрбум америк долларын өртэй байсан. Харин 2016 оны эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулахад 20 тэрбум америк доллар болж буурчээ. Монгол улсад төгрөгийн ханш суларч, гадаад валют нэмэгдсэнээр төрийн болон хувийн байгууллагад хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэж, дарамт үүсгэдэг. Төгрөгийн хувьд долларын эсрэг 13 хувиар буурч, Африкийн Мозамбик улстай ижил түвшинд очсон үзүүлэлт гарлаа.
Хятадын зах зээлийн өсөлтөнд Монголчууд сүрдэж, “айж” байна.
Олон улсын ажиглагчдын зүгээс Монгол улс ОУВС болон гадны байгууллагаас тусламж авах хүсэлтээс удаа дараа татгалзсанаар дотоодын бизнес, банкны салбар нэгжүүдэд хүнд цохилт болж дампуурах хүртэл нөхцөлийг бий болгосон. Энэ сарын 20-нд буюу пүрэв гарагт ОУВС-аас төлөөлөгчид ирж, монголын засгийн газартай хэлэлцээр хийх аж. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал нь Хятад улсын бодлого чиглэлтэй нягт хамааралтай.Хятадын банкинд Монголын хичнээн байгууллага өртэй талаар тодорхой баримт байхгүй. Монгол банк, Хятадын төв банкинд 11 тэрбум юанийн өртэй. Энэ нь 1,5 тэрбум евротой тэнцүү гэсэн үг. Тус банк нь Монгол улсад 6,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ нь бага хүүгийн нөхцөл ч Монголын засгийн газарт хүнд хэвээр байна.
Эх сурвалж: www.welt.de