Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт буу хутгаар зэвсэглэсэн бүлэг этгээд халдаж, байрлаж байсан 10 залууг хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 10-ны шөнө гарсан. Тэгвэл эл хэрэг одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд одоогоор хэргийг санаачилж, “толгойлсон” гэх дөрвөн этгээдийг баривчлан шалгаж байна. Мөн тус хэргийг үйлдэхэд оролцсон гурван этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэд хэрэг үйлдэхдээ буу, хутга ашиглаж, хоёр иргэнийг хүнд гэмтээсэн бөгөөд хэргийн газраас хагас тэрбум орчим төгрөг, нэг кг алт дээрэмдсэн гэдэг.
Дуулиант хэргийн гурван сэжигтнийг эрэн сурвалжилж байна
2016-10-19 09:45:14