8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн гурван өндөрлөг хаана саналаа өгөх вэ

2016-10-19 10:40:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд 11.30 цагаас буюу морин цагийн босгон дээр саналаа өгнө. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12:30 цагт Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөх аж.  Тус хэсгийн хороо  ЗЦГ-ын дэргэдэх "Миний хайпермаркет"-ийн баруун талд байрлах "Номноо" хотхоны 147 дугаар байранд байрладаг байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд маргааш Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр саналаа өгөх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment