Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл Нийслэл, аймгийн сонгуулийн хороод дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх юм байна. Түүнчлэн шинээр сонгогдсон төлөөгчидөө аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой аж. Харин орон нутгийн сонгуулийн дүн мэдээ 26-ны лхагва гарагт эцсийн байдлаар тодорхой болох юм байна.
Сонгуулийн дүн мэдээ 26-ны лхагва гаригт эцсийн байдлаар гарна
2016-10-19 11:06:59