Өнөөдөр орон нутгийн буюу сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль орон даяар явагдаж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сонгуулийн үед хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор орон нутгийн сонгуультай холбоотой онц ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй байгаа талаар албаныхан мэдээллэж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2016-10-19 11:56:10