Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 9-10-ныг шилжих шөнө автомат тоглоомын гэх газарт дээрмийн хэрэг гарч, 10 гаруй залууг хутгалж гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Зэвсэгт дээрэм хийсэн этгээдүүдийн дөрвийг шуурхай баривчилсан бол гурван хүнийг эрэн сурвалжилж байсан билээ.
Тэгвэл өчигдөр эрэн сурвалжлагдаж байсан 3 этгээдийн нэг болох н.Галбадрахыг Орхон аймгийн цагдаагийн газар, СБД-ийн цагдаагийн газрын алба хаагчид урд шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрээс барьвчилсан байна. Үлдсэн сэжигтэнүүдийг орон даяар эрэн сурвалжилж байна.