Нидерланд улсаас Хятад, Монголыг хариуцан Бээжинд суудаг элчин сайдыг эргүүлэн татжээ. Тодруулбал, тус элчин өөрийн яамны хятад эмэгтэй ажилтантай учир ургуулсан шалтгаанаас болжээ. 58 настай дипломатч Рон Келлер яамны ажилтан эмэгтэйн харилцааны асуудал үүсгэж, хоорондоо нүцгэн зургаа солилцож байсан талаар Нидерландын De Telegraaf сэтгүүлд мэдээлсэн байна.
Уг нь Келлер гэр бүлгүй нэгэн боловч Нидерландын эрх баригчид тэдний харилцаа засгийн газрынх нь нууц мэдээлэл алдагдах аюултай талаар болгоомжилсон байна. Хятад улс гадаад орнуудын элч, төлөөлөгчдийг бэлгийн харилцааны замаар урхинд оруулж, тагнаж чагнадаг гэсэн яриа их байдаг.
Эх сурвалж: Shanghaiist, De Telegraaf