8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай: Нийслэлийн хэмжээнд ирц 12.9 хувьтай байна

2016-10-19 13:24:00

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар зэрэг эхэлсэн. Сонгуулийн ирц болон явцын талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр хоёр удаа мэдээлэл хийх юм. Хамгийн эхний мэдээллийг дөнгөж сая хийлээ. 12.00 цагийн байдлаар нийслэлийн 110,404 сонгогч саналаа өгч, ирц 12,9 хувьтай байна. Энэ нь ирц муу гэсэн үзүүлэлт юм. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

  1. Багахангай дүүрэг 659 /23,3 хувь/
  2. Баянгол дүүрэг 18,476 /14,3 хувь/
  3. Баянзүрх дүүрэг 22,678 /11 хувь/
  4. Налайх дүүрэг 4,522 /19,4 хувь/
  5. Сонгинохайрхан дүүрэг 22,171 /11,7 хувь/
  6. Сүхбаатар дүүрэг 12,956 /14,8 хувь/
  7. Хан-Уул дүүрэг 13,412 /13,5 хувь/
  8. Чингэлтэй дүүрэг 12,442 /12,1 хувь/.

Нийслэлийн хэмжээнд 398 байранд санал авч байгаа, нийтдээ 6 нам, 37 бие даагч 682 нэр дэвшигч оролцож байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment