8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Содномцэрэн: Ирц муу байна

2016-10-19 15:18:41

Сонгуулийн Ерөнхий хорооноос сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 16.8 хувьтай байгаа юм. Ирц бүрдэхгүй байх магадлал өндөр байгаа учраас Сонгуулийн Ерөнхий хорооноос иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

- Ирц 50 хувьд хүрэхгүй бол яах вэ?

- Сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй бол санал хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт явуулах хуулийн заалттай. Нэмэлт санал хураалт явуулах үгүйг тухайн сум, дүүргийн сонгуулийн хороо шийдэж зохион байгуулна. Нэмэлт санал хураалт явуулахад дахиад саналын хуудас хэвлэж ажил зохон байгуулна.

- Сонгуулийн дүнг өмнөх УИХ-ын сонгуулийнх шиг дэлгэцээр харуулж болох уу?

- Энэ удаагийн сонгуулийн дүнгийн мэдээллийг дэлгэцээр харуулах боломжгүй. Учир нь УИХ-д цөөн буюу 400 гаруй хүн нэр дэвшсэн. Харин энэ удаагийн сонгуульд 15.000 хүн нэр дэвшиж байна. Энэ олон хүний мэдээллийг дэлгэцээр харуулах техникийн бололцоо байхгүй. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг дэлгэцээр харуулна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
аль н ч гарсан хулгай хийж ард түмнээ луйвардаж байгаа юм чинь өгөхгүй
2016/10/19 1.25.76.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment