8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: БНХАУ-аас урт хугацаатай хөгжлийн зээл хүссэн

2016-10-19 17:08:00

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ны өдрүүдэд  БНХАУ-д  айлчлал хийсэн. Энэхүү айлчлалынхаа хүрээнд их хэмжээний зээл авахаар явсан гэх мэдээлэлд тэрбээр өнөөдөр тайлбар өгсөн юм. Тэрбээр энэ талаар "2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн эрхийг олгосон.  Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай улс гаргах ёстой байснаас болоод хоёр жилийн хугацаанд тус хөнгөлөлттэй зээлийг ашиглаж чадаагүй. Тиймээс Монголын талд ашигтай байх нөхцөлийг судалж үзээч, дээрх 15 хувь дээр хөнгөлөлт үзэх боломжийг судлаач гэсэн саналаа тавьсан. БНХАУ-ын дарга Си Жинпин "Экзим" банкинд энэ талаар чиглэл өгч, Монголын талд ашигтай байдлаар энэ зээлийг Монгол ашиглах хугацааг түргэтгэх тал дээр дэмжиж хэлье гэсэн асуудал яригдсан. Хоёрдугаарт манай зүгээс 2-оос доош хувийн хүүтэй, 20 дээш жилийн хугацаатай эдийн засгийг дэмжсэн зээл олгох боломж байна уу гэсэн саналыг тавьсан. БНХАУ-ын дарга Си Жинпин мөн энэ асуудлыг судалж, хариугаа өгье гэсэн. Бид 60 хоногийн дараа 580 сая ам.долларыг өмнө авсан зээлийн төлбөрт өгөх ёстой. Тэрхүү төлбөр тооцоог хийхээр олон талын хөрөнгө санхүүгийн боломжийг судалж байна. Ямар нэгэн зээлийн гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Хятадын тал судалж байж хариугаа өгнө гэсэн. Хариу өгсөний дараа зээл авах болвол манай улсын Засгийн газар ямар хэмжээтэй, ямар зориулалттай авах вэ гэдгээ асуудлаа боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой. УИХ үүнийг нь хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Ямар нэг улстөрийн зорилгоор гүтгэлгийн чанартай олон нийтэд мэдээлэл түгээх нь зохимжгүй юм" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment