8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн сонгуулийн санал хураалт дууслаа

2016-10-19 21:55:00

Өнөөдөр сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох түүхэн чухал өдөр тохиолоо. Бид өнгөрсөн зургадугаар сарын 29-нд долоо дахь удаагийн парламентын сонгуулиа явуулж, төрийн бодлого тодорхойлж, хууль батлах эрхэм төрийн түшээдээ сонгосон бол энэ удаад иргэдийн төлөөлөгчийг сонгох өдөр тохиолоо. Энэ удаагийн сонгуульд  7282 мандатын төлөө 15212 нэр дэвшигч өрсөлдлөө. Улс төрийн нам, эвслээс 14489, бие даан 723 хүн нэр дэвшиж  өрсөлдөв. Сонгууль өгөх хугацаа өглөөний 07.00 цагаас эхэлж, яг одоо буюу 22.00 цагт санал хураалтыг зогсоолоо. Сонгуулийн санал тоологч хар машин 22:00 цагт автоматаар унтарч, саналын хуудас хүлээн авахгүй зогсох тохиргоотой билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл