8o
Улаанбаатар хот
mobile menu

СЕХ урьдчилсан мэдээлэл өгөхгүй гэв

2016-10-19 22:46:00

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль  болж, 22.00 цагт өндөрлөлөө. Сонгуулийн урьдчилсан мэдээг 22.30 цагт танилцуулах ёстой байсан боловч албан ёсны мэдээлэл өгөхгүй хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн байна. Нийслэл, аймгийн сонгуулийн хороод дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх юм байна. Түүнчлэн шинээр сонгогдсон төлөөгчидөө аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой аж. Харин орон нутгийн сонгуулийн дүн мэдээ 26-ны лхагва гарагт эцсийн байдлаар тодорхой болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment