8o
Улаанбаатар хот
mobile menu

“Би аав, ээжийн нялх үрийг дүүгээрээ зодуулж тамлуулах гэж хувийн цэцэрлэг ажиллуулаагүй”

2015-12-12 18:41:00

Дундговь аймгийн цагдаагийн хэлтсээс “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгсөд арван сартай хүүг хэрцгий догшин авир гаргаж зодсон хэрэг олны анхааралд байгаа билээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар шалгаж байна.

Хэргийн талаар “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг “Манай цэцэрлэг дээр ийм аймшигтай зүйл болж байгааг огт мэдээгүй. Надад цэцэрлэгийн багш нар ч хэлээгүй. Эцэг, эхчүүд манай хүүхдийн толгой хөдөлчихсөн байна гэдэг ч юм уу, биедээ ямар нэгэн гэмтэл авсан байна гэж хандаж байгаагүй. Аав, ээжийн нялх хүүхдийг өдөржин харж, асарна гэдэг хүнд хэцүү, өндөр хариуцлагатай ажил. Цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд байнга хяналт тавьдаг. Хүүхдүүдийн хоол унд ямар байгаа, орчин нь цэвэрхэн байна уу, өрөөний халуун хүйтэн тохирч байна уу гэдгийг тогтмол хянадаг. Багш нарыг хүүхдүүдтэй хэрхэн харилцаж байгааг ч шалгадаг байсан. Гэхдээ тогооч дүүгээ эмэгтэй хүнд баймгүй ийм авир гаргана гэж бодож байгаагүй. Гэтэл хүний санаанд оромгүй зүйл болсон байна. Үүнийг манай цэцэрлэгийн багш нар надад хэлчихгүй яасан юм бол доо. Ж.Отгонтөгс миний төрсөн дүү нь үнэн. Гэхдээ хүүхэд ингэж зодож байгааг бусад нь хараад зогсоод байдаг. Надад шууд хэлчихсэн бол би тухайн үед нь арга хэмжээ авах байсан. Тэр хүүхдийг хоёр сар гаруйн хугацаанд зовж шаналгахгүй байсан юм. Хүн ёсоор үнэнийг шууд хэлж, өвчнийг зөв оношлуулах байсан. Би гурван хүүхэдтэй ээж хүн. 30 гаруй жил хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш хүн шүү дээ. Би аав, ээжийн нялх үрийг дүүгээрээ зодуулж тамлуулах гэж хувийн цэцэрлэг ажиллуулаагүй. Бизнесийн байгууллага бусдын итгэл дээр тогтдог. Аав, ээжийнх нь итгэлийг даавал үйл ажиллагаагаа өргөжүүлж чадна.  Тогоочоороо хүүхэд зодуулчихаад яаж цэцэрлэгээ өргөжүүлэх юм бэ. Бид эхээс олуулаа өсч торнисон. Ихэнх нь багш мэргэжилтэй салбар бүртээ амжилттай ажиллаж байсан хүмүүс. Аав, ээж маань биднийг ёс суртахуунтай, хүмүүжилтэй болгож хүмүүжүүлсэн. Гэтэл миний төрсөн дүүд юу шүглэчихсэн юм. Ой ч хүрээгүй айлын нялх хүүхдийг зодож тамласан байна. Хэдийгээр төрсөн эгч нь ч гэсэн дүүгээ өмөөрөхгүй, зохих шийтгэлээ амсах байх. Яагаад тэр хүүг тэгтэл үзэн ядаж зодох болсон талаар бодож үзсэн. Хүүхэд зоддог тэр үед ар гэрийн хувьд асуудалтай байсан. Нөхөр нь архи уугаад олон хоног алга болчихсон. Бага хүү нь сургуулиасаа гарчихсан, охин нь төрөөд удаагүй мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хотоос утасдаад байсан юм билээ. Энэ болгон амьдралын дарамт болж уурлаж бухимдаж байх үедээ ийм аймшигтай хэрэг үйлдсэн юм шиг байна лээ” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
urin gerin hetsvge nulh hvvhded garaghaar bodohod setgets ervvlgvi yum bish v ter baidlig ni medsen yum bol ah dvv nar ni tuslah ni yasan yum ve bainga l zodoj b san shv de
2016/05/14 103.17.108.42
za bolio... medej l bsn bailgui. odoo neeh genet enhiin tsagaan tagtaa boloh gd... ewii min gej iim nylh amitniig ingej zovoochood shiitgelee amsah l heregtei... shorondoo oroosoi bilee dee
2016/01/23 103.17.108.42
mongol malchin
Buh tsetserleguuded kamerjuulalt tavichmaar yma. Etseg exchuud n eeljeer kamer hynaj bval zuger bxa. Ajilta zarim humuus n udriin 10 myngaar ch ymu uur huneer hynuulnabiz. 1hun sardaa 1 l garna bzde tiimee yu gj bdj bn. Bugdeere sanal bodloo huvaaltsaj bm
2016/01/19 103.17.108.42
jaa lam
bitgii hudalaa matariin nulimas ungaa huuhad tamlaj zodsonuu zodson ene bol hudulshgui barimt!!!!!!!!!! gants bish olon udaa iim shivshigt hereg hiisen baij taaraa hariutsalgaa hulee hiisen heregiinhee tuluu hariutsalgaa uur !!!!!!!!!!!!!!
2015/12/18 103.17.108.42