8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын арслан Р.Пүрэвдагва чансаагаараа тэргүүллээ

2016-10-20 09:18:49

Монголын үндэсний бөхийн холбооноос 2016 оны бөхийн чансааг гаргалаа. Тодруулбал 2016 оны Цагаан сар, наадам, начин цолны хүндэтгэлийн барилдааныг оролцуулан 14 барилдааны дүнгээр чансааг тогтоожээ.

Энэхүү чансааг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Монгол Улсын арслан Ринчинбямбын Пүрэвдагва 13207 оноогоор тэргүүллээ. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр 12518 оноогоор удаалж байна. Бөхчүүдийн дунд жижиг биетэй ч эвлэгхэн, урц дайчин, угсраа олон мэх хийдэг онцлогтой Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Төрөөгийн Баасанхүү гуравдугаар байрт жагслаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment