Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд өөрийн хүүхдүүдээ гадаадад өндөр боловсрол эзэмшүүлж, чадварлаг боловсон хүчин болгоход нь анхаарах болсон. Гадаадын их дээд сургуульд элсэхэд хэлний өндөр мэдлэгээс гадна хувь хүний зохион байгуулалт, хүсэл сонирхол маш чухал. Энэ удаагийн нийтлэлээр уншигч та бүхэндээ дэлхийн шилдэг сургуулийг танилцуулж, элсэн суралцахын тулд ямар шаардлага тавидаг,суралцаад төгссөний дараа хөдөлмөрийн зах зээлд хэр эрэлттэй байдаг талаар мэдээлэл хүргэж байна.
АНУ-ын Массачусетсийн технолгийн их сургуулийн бакалаврын зэргийн сургалтын төлбөр нь 46704 ам доллар бөгөөд тэтгэлэг хүсэхэд тохиромжтой сургууль юм. Тус сургуулийн хувьд бүх төрлийн салбарын мэргэжилээр олон мянган элсэгчдийг жил бүр бүртгэж байна. Гэхдээ олон улсын бакалаврын зэргийн элсэгчдэд зориулан англи хэл, математик, түүх, нийгэмсудлал, биологи, химийн ангиудад элсэлт авдаг. Тус сургууль нь дараах шаардлагыг тавидаг. Англи хэлний түвшин тогтоох SAT болон ACT шалгалтыг өгөх эсвэл TOEFL-ийн шалгалтын оноо шаарддаг.Хамгийн багадаа TOEFL PBT 577-600, TOEFL IBT 90-100 оноог шаарддаг. Мөн өөрийгөө болон шинжлэх ухаанч академик түвшиний эсээ бичлэг, дунд сургууль төгссөн гэдгийг нотлох бичиг баримт, суралцах төлөвлөгөө, ярилцлага гэх мэт үндсэн шалгуурыг давсанаар оюутан болно. Энэхүү сургууль нь жил бүр арваннэгдүгээр сард элсэлт авдаг. Мөн АНУ-ын хэмжээнд 2015 оны төгсөгчдийн ажил эрхэлсэн байдлыг харуулбал нийт төгсөгчдийн 7 хувь нисэх, компьютер технолгийн салбарт 26 хувь, мэргэжилтэн болон шинжээч 16 хувь, боловсролыг салбарт 1 хувь, эрчим хүч 4 хувь, инженер 22 хувь, банк санхүү 11 хувь, эрүүл мэндийн салбарт 4 хувь гэсэн баримт гарчээ. Массачусетсийн их сургуулийг төгссөн оюутан хамгийн багадаа жилийн83-150.000 ам долларын цалинтай гэсэн судалгааг Массечусетсийн их сургуулийн төгсөгчдийн холбооноос гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Харвардын их сургууль нь жилийн 45278 ам долларын төлбөртэй бөгөөд МУ засгийн газраас тэтгэлэг олгодог 100 сургуулийн нэгт жагсдаг. Мөн дэлхийн хамгийн алдартай сургууль юм. Харвардын их сургууль нь арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын дунд хүртэлх хугацаанд элсэгчдээ бүртгэн авдаг. Элсэгчдэд дараах шаардлага тавигдана.Үүнд IBT TOEFL-ийн 100-аас дээш оноо, өөрт холбоотой материал бүрийг орчуулагчаар орчуулж, эх хувийг нь явуулах хэрэгтэй. Тэтгэлэгийн хувьд суралцагчийн өөрийн академик оюутны түүхээс хамааран өгдөг. Тиймээс сайн хичээвэл тэтгэлэгийг өндөр үнэлүүлэн тогтоох боломжтой. Харвардын их сургуулийн нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь хөдөлмөрийн зах зээлд борлогдож, цалингийн хэмжээ ур чадвар, эрэлтээс хамааран 150,000-200,000 ам доллар хүртэл байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны хуудаснаас авна уу.
Англи улсын Камбриджийн их сургууль нь жилийн 29.927 ам доллар байдаг. Мөн Монгол улсын засгийн газартай түншлэн ажилладаг сургууль дэлнхийн 100 шилдэг их дээд сургуулийн жагсаалтын тэргүүн байрт жагсдаг. Тус сургуульд элсэн суралцахын тулд IELTS-ийн 7-7,5 оноог авсан байх шаардлагатай. Мөн Камбриджийн боловсролын стандартаын дагуу англи хэлний A, B, C гэсэн түвшнийг хангах шаардлагатай. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд бакалаврын зэргийг эзэмших боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оксфордын их сургуулийн бакалаврын зэргийн сургалтын төлбөр нь 27,753 ам доллартай тэнцэнэ. Оксфордын их сургууль дэлхийн 142 орноос бакалаврын зэрэгт оюутан элсүүлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчиноор бүрэн хангасан сургууль юм. IELTS-ийн 7, IBT TOEFL 110 , PBT TOEFL 600 оноог тус тус авч байж элсэлтийн шалгалтын ерөнхий болзолыг хангадаг. Үүний дараа интернет ашиглан элсэгчтэй ярилцлага хийж, бичгийн чадварыг дахин шалгаж байж элсэнэ. Дэлхийн ТОП сургуулиудын нэг тул төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал сайн 80 хувийн үзүүлэлттэй байдаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Канадын Торонтогын их сургууль нь бакалаврын зэрэгт жилийн 31.000 ам долларын төлбөртэй. Мөн л дэлхийн 100 шилдэг их сургуулиудын тэргүүн эгнээнд бичигдэн ордог. Мөн цагаачлал хүсэхэд тун тохиромжтой газруудын нэг хэмээн тодорхойлж болно. Тус сургуулийн төгсөгчдийн холбооны мэдээлэлд энэ жилийн ажил эрхэлосэн байдлын талаар статистик гараагүй байна. Хэрэв гадаадын их дээд сургуулиудад суралцахаар төлөвлөж байнаа бол англи хэлний мэдлэгээ сайжруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Мөн доорхи зургуудад тив дэлхийн сургуулиудын сургалтын төлбөрийг харьцуулсан зургыг оруулж байна.
TOEFL, IELTS, SAT зэрэг олон улсын шалгалтанд бэлдэгчдэд зөвлөмж хүргэж байна.
- Өдөрт дунджаар 5-10 академик үг цээжлэх
- Англи болон суралцаж буй хэл дээр ном, текст унших
- Англи хадмалтай кино үзэх
- Хичээллэх цагийг өдөр бүр 2-3 цаг байхаар тогтоох
- Англи, америк хүнтэй харилцаж, өөрийн орчин бүрдүүлэх