8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-10-20 09:00:00

Хонь - (3/21-4/19)

Саяхны гаргасан амжилт хамт ажиллагсдын дургүйг хүргэж, далд явуулга хийж магадгүй. Үүнийг хүндээр тусган авах хэрэггүй. Амжилттай яваа хувь хүнийг үлгэрлэн дууриа. Одоогийн ажил их хүч шаардах ч боломжгүй зүйл гэж байдаггүй. Үр дүнг бага гэлтгүй үнэлээрэй. Тэгснээрээ өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрнэ.

Үхэр - (4/20-5/20)

Бүхий л харилцаанд ээдрээтэй зүйл гарч ирнэ.Хэрвээ та нууц амрагтай бол уг харилцаагаа дуусгах уу үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх цаг иржээ. Энэ асуудлаа дараа гэж хойшлуулсан ч гэсэн ахиад л сөхөгдөнө. Тиймээс нухацтай хандан зөв шийдвэр гарга. Хэт ажиллаж ядрахаас болгоомжил. Хэрвээ цаг агаар сайхан байвал орой зусландаа очих нь хөгжилтэй байна.

Ихэр - (5/21-6/21)

Ямар ч хүнд асуудал өнөөдөр танд амархан мэт санагдах болно. Өөрсдийгөө чадавхижуулахын тулд бүхий л зүйлийг хий. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Хайртай хүмүүстээ анхаарал хандуулж, өөрийнхөө хувьд хичнээн чухап болохыг ойлгуул. Та хэр их хайрлуулахыг хүснэ төдий чинээгээр бусдыг хайрла.

Мэлхий - (6/22-7/22)

Энэ өдөр гараг эрхсийн хувьд холимог чиг хандлагатай бөгөөд шийдэгдээгүй жижиг сажиг асуудлууд, тайван бус уур амьсгал угтана. Хэдийгээр та бодлоо сарниулахаас зайлсхийх боловч бүтээлч санаанууд хялбархан орж ирэх болно. Бүх төрлийн харилцаандаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачлага гаргаж учрыг нь тургэн ол. Хуучин хамтрагч юм уу, хуучин өрсөлдөгчтэйгээ сөргөлдөхөөс зайлсхий.

Арслан - (7/23-8/22)

Өглөөгүүр судалгааны ажлаа хийж амжуулаарай. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар эерэг үр дүнг авчрах болно. Ажлаасаа хангалттай сэтгэл ханамж олж авч чадахгүй байгаа учраас гарах талаар бодож мэдэх юм. Амьдралын хатуу бэрх нугачаан дунд таны сэтгэл хөдлөл хүчтэй илрэх тул эрүүл мэнддээ анхаарахыг сануулъя. Дасгал, бясалгал тайвшрал бий болгоно.

Охин - (8/23-9/22)

Өнөөдөр өөрийн хүч чадлыг дэмий үрэн таран хийхээс сэргийл. Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Таны урам зориг, зөн билэг өндөр байх хэдий ч таны гаргасан төлөвлөгөө санаачилгад мэдрэмж, бодит чадвар дутагдах болно. Өнөөдөр танд олон төрлийн хүмүүстэй харилцах шаардлага тулгарна. Та тохирох хосоо олох бололтой. Гэхдээ болгоомжтой бай.

Жинлүүр - (9/23-10/22)

Хамаатан садан уу, эсвэл гэр бүлийнхэн үү гэдгийг сонгох шаардлагатай. Буруу үг хэлж, зэмлэл хүртэнэ. Жижиг зүйл дээр сэтгэлээр унах хэрэггүй. Хэрэв буруу зүйл хийсэн мэт санагдвал тэр дор нь засахыг хичээ. Нөхцөл байдлаас шалтгаалан өмч хөрөнгөө хувааж, хадгалах шаардлагатай. Ийм байдал хэсэг хугацаанд үргэлжилж магадгүй. Эсвэл баталгаатай сайн газар хадгал. Өнөөдөр жинлүүрийнхэнд хүчтэй оюун ухааны чадамж шаардсан өдөр болно.

Хилэнц - (10/23-11/21)

Өнөөдөр та хашир хянамгай байж аюултай нөхцөл байдлаас бултах хэрэгтэй. Удирдлагуудын шүүмжлэл, өөрчилсөн төлөвлөгөө, орон гэрийн замбараагүй байдал зэрэг асуудал танд тулгарч мэдэхээр байна. Ярилцлагад орох гэж байгаа хүмүүс таныг анхаарлын төвд орно. Төвөгтэй, төсөөлж ч байгаагүй асуултуудад бэлэн бай, одоо шийдвэрээ гаргахад бэлд.

Нум - (11/22-12/21)

Хувь заяа танд дахиад л сорилт илгээжээ. Өнөөдөр та хойшлуулсан ажил, шийдээгүй асуудалдаа ихээхэн цаг зав гаргаж, багагүй хэмжээний мөнгө зарлагадаж магадгүй байна. Түншүүдийн ёс зүйгүй байдал, бусдын далд явуулга эсвэл бусдад хэт итгэх нь их хэмжээний санхүүгийн алдагдалд оруулж мэднэ. Түүнчлэн та санхүүгийн талаараа хамааралтай байдаг хүмүүстэйгээ маргалдаж болзошгүй байна. Гэр бүлийн харилцаанд тааламжгүй байна.

Матар - (12/22-1/19)

Өнөөдөр бухимдсан өдөр болно. Яаруу сандруу байдлаа хяна. Тэвдүү зан байдал таныг бүр дордуулна. Cap шилжин матрын ордонд байрлах нь энэ сард та олны анхаарлын төвд байж, өөрийн орон зайг бий болгох тааламжтай цаг ирсний дохио. Сэтгэл татах, соронздох байдал, дээр нь амьдрах чадвар, тэсвэр хатуужил оргилдоо хүрнэ. Хэрэв танд хэн нэгэн чухал сэтгэгдэл төрүүлж байгаа бол түүн дээр шалавхан оч.

Бумба - (1/20-2/18)

Дэлхийн ван гараг, cap хоёр нэгдэж байгаатай холбоотойгоор сэтгэл хөдлөл дээд цэггээ хүрнэ. Дотоод дуу хоолойгоо сонсох дасгал хийх нь зөн совингоо хөгжүүлэхэд тань туслах болно. Мөн хамгийн сайн найз нарынхаа төлөө ямар нэгэн зүйлийг хий. Ингэснээр та өөрийнхөө ямар их хүч чадалтай болохыг гайхах болно. Хамгийн чухал нь өөрөө өөртөө үнэнч бай. Үдэш дотоод ертөнцтэй холбогдох чадвар тань сулрах байх.

Загас - (2/19-3/20)

Загаснуудын мэргэжлийн уран сэтгэмж их өндөр, тиймдээ ч та нар чөлөөт цагаа хөгжилтэй, сайхан өнгөрүүлж чаддаг. Таны бүтээлч санаанууд бодит байдал дээр хэрэгжихдээ маш амжилттай байдаг. Та сургуулийн олон жилийн дараах уулзалт эсвэл онцгой зоогийн үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж чадна. Хэдий тийм боловч, орлого болон зардпаа сайн бичиж тооцох хэрэгтэй. Оюутан Загаснууд ангиа маш болгоомжтой сонгохыг зөвлөж байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment