БНСУ-д суралцдаг 26 настай Монгол оюутан эмэгтэй захиалгат хэрэг үйлджээ. Тодруулбал, тус монгол оюутан Солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүрийг шатаан их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Монгол оюутанд нэгэн дэлгүүрийн эзэн тэр дэлгүүрийг шатаавал хүссэн мөнгийг чинь өгнө хэмээн захиалга өгсөн байжээ. Тухайн хэрэг үйлдэхдээ 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаасан байна. Оюутан эмэгтэйн хэрэг үйлдэж буй үйлдэл хяналтын камерт бичигдсэнийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна.
БНСУ-д монгол оюутан захиалгат хэрэг үйлджээ
2016-10-20 12:16:21