8o
Улаанбаатар хот
mobile menu

Доллар 2400 төгрөгт хүрлээ

2016-10-20 14:04:44

Монголбанкны зарласан ханш 2319 төгрөг байна. Энэ ханшийг валютын ханшийн хандлагын аливаа дохиолол,  арилжаа хийх сонирхол илэрхийлсэн ханш гэж үздэггүй.Тэгвэл валют солих цэгүүдэд нэг ам.долларыг 2325-2333 төгрөгөөр худалдаалж байна. Ханшийн энэ хэлбэлзлийг бууруулахын тулд Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Өнөөдөр нэг ханшаар хийх арилжаа болов.
Спот арилжаа: Банкууд 2328.00-2340.30 төгрөгийн ханшаар 24.3 сая ам.доллар, 342.50-346.51 төгрөгийн ханшаар 63.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Монголбанк 345.06 төгрөгийн нэг ханшаар 40.0 сая юанийг нийлүүлсэн байна. 

Своп, форвард арилжаа: Банкууд 17.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно.
Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт болсон арилжаанд
Спот арилжаа: Банкууд 2308.00-2328.10 төгрөгийн ханшаар 50.1 сая ам.доллар, 342.50-344.89 төгрөгийн ханшаар 81.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн. Монголбанк 2325.91 төгрөгийн нэг ханшаар 12.4 сая ам.доллар, 342.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 81.8 сая юанийг тус тус нийлүүллээ.
Своп, форвард арилжаа: Банкууд 18.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment