Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ны өдрөөс эхлэх гэж байна. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 25-ныг хүртэл таван долоо хоног амрах аж.Мөн 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр долоо хоног амарч ирэх 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм байна.Харин орон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 21 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр долоо хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл амрах аж. Орон нутгийн хүүхдүүд гуравдугаар улирлын амралтаар буюу мал төллөх цагаар урт хугацаагаар амрахаар зохицуулсан учраас өвөл богино хугацаагаар, хотод ханиадны ид дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгах зорилгоор хоёрдугаар улирлын амралтыг урт хугацаатай байхаар зохицуулсан байна.
Сурагчдын амралт энэ сарын 22-оос эхэлнэ
2015-12-13 10:57:00