БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газраас манай улсын иргэнийг энэ оны аравдугаар сарын 11-ний өдөр санаатайгаар гал тавьж, хохирол учруулсан хэрэгт сэжиглэн саатуулжээ. Албаны эх сурвалжын мэдээлснээр уг эмэгтэй Сөүл хотод суралцдаг, оюутан аж. Энэ талаар мөн Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн ч мэдээлжээ. “Синданг” нэртэй бэлэн хувцасны лангууг тусгай бодис цацаж шатаасан байж болзошгүй аж. Улмаар 30 гаруй сая воны бараа шатаасан хэмээн урьдчилсан байдлаар мэдээлж байна.