8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дэмжлээ

2016-10-20 14:54:48

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Одоо уг асуудлыг чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 2017 онд баримтлах мөнгөний бодлогод инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна. Уг асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн зүгээс мөнгөний бодлогыг ирэх оны төсөвтэй уях чиглэлд Засгийн газартай хамтран ажиллах ёстой. Мөн олон эх үүсвэрээс валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлж байлаа. Харин Төв банкны зүгээс экспортыг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллана гэлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment