8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Энэ сард багтаан 8 хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байна

2016-10-20 15:13:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол банкны захирал Н.Баяртсайханаас орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн хэрэгжилтийн талаар асуулаа.

Н.Баяртсайхан уг асуултад хариулахдаа "Өнгөрсөн  дөрвөн жилийн хугацаанд төв банкны зүгээс зах зээлд 7 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг хийжээ.  Үүний 3.5 их наяд нь ипотекийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Бусад нь  “Сайн хувьцаа”. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зэргийн хүрээнд зарцуулагджээ. Ипотекийн зээлийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд дагалдаж байсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд шийдэж ирсэн байна. Харин одоо энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэхэд дэд хөтөлбөрийн хугацаа дууссан, мөн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа. УИХ-аас баталсан 40 дугаар тогтоолын хүрээнд ипотекийн зээлийг ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх замаар шийдэх ёстой гэж заасан. Гэхдээ үүнтэй  холбоотойгоор олон зүйл тодорхойгүй бүрхэг байгаа. Иймээс энэ асуудлыг мөн тодорхой болгох зэрэг асуудал үүсээд байна.  Гэсэн ч энэ сардаа багтаан ипотекийн 8 хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байна" гэлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Алтай
Юу хийж байгаагаа мэдэхгүй хүнтэй юу ярих вэ
2016/10/20 202.9.42.159
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь
2016/10/20 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment