8o
Улаанбаатар хот
mobile menu

Байнгын хороогоор "Насны хишиг" халамжийг дэмжлээ

2016-10-20 15:49:45

Төсвийн байнгын хорооны хуралдаанаа "Насны хишиг" халамж буюу Ахмад настны  нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төслөөр 70-79 настай ахмадуудад 100 мянга, 80-89 настай ахмадуудад 200 мянга, 90- дээш настай ахмад настанд 300 мянган төгрөгийн Насны хишгийг жилд хоёр удаа олгохоор тусгасан байна. Насны хязгаараар 70-79 настай иргэдийн тоо 57624, 80-89 настнууд 11700, 90 ба түүнээс дээш настай ахмад 2400 байна гэсэн судалгаа гарчээ. "Насны хишиг”-т нийтдээ 78816 ахмад хамрагдахаар тооцсон байна. 65-69 настай ахмадууд урьдчилсан тооцоогоор 43 мянган иргэн байгаа гэнэ.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ үеэр "Насаар нь ялгаатай, өгөх гэж байгаа тэтгэмжийн мөнгө нь ч ялгаатай байна.  Тэтгэврийн насны иргэддээ тооцоолоод байгаа 20 орчим тэрбум төгрөгөөр тэнцүүлээд олгож болохгүй юу. Тэнцвэртэй өгчихвөл ямар вэ? Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгоход төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн дарамт үүсэх гээд байгаа учир хүчингүй болголоо гэж байсан.  Гэтэл одоо 30 орчим тэрбум төгрөгөөр л зөрөөтэй хуулийн төсөл орж ирж байна" гэж асуулаа. 

 

Түүний асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа "Энэ хуулийн төслөөр  78 мянган ахмадад насны хишиг олгогдох нь. Харин Хамтын тэтгэврийн хуулиар явсан бол хичнээн иргэн хамрагдах боломжтой байсан бол? Хүртээмжийн хүрээг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хамтын тэтгэврийн тухай хуулиар төсвийн хэлэлцүүлгийн үеэр над руу дайралт их явууллаа. 50 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх төсөв байгаагүй. Тиймээс энэ төсвөөр Хамтын тэтгэврээ хэрэгжүүлэх үү, нийт ахмадуудын тэтгэврийг жигд нэмэх үү гэдэг асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хэлэлцсэн юм билээ. Ингээд Хамтын тэтгэврийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулаад  ахмадуудын тэтгэврийг 21 мянгаар нэмэгдүүлсэн юм билээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд эх үүсвэр байхгүй байгаа" гэв. 

Т.Энхэлээ

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ОДОО БОЛ НАС БАРАГСАДЫН АМЬДДАА НИЙГМИЙН ДААТГАЛД ТӨВЛӨРҮҮЛСЭН МӨНГИЙГ ШУУД Л УЛС АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЗҮЙ НЬ ЭНЭ МӨНГӨ АР ГЭРТ НЬ ОЧИХ ЁСТОЙ ХУВЬ ХҮНИЙ МӨНГӨ ТЭГЭЭД ЭНЭ ХАМТЫН ТЭТГЭВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
2016/10/22 202.9.42.135
ЗОЧИН
ХАМТЫН ТЭТГЭВЭРИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛХЭД ХЭН Ч УЛСААС МӨНГӨ НЭХЭЭГҮЙ ХАМТ АМЬДАРЧ БАЙСАН ГЭР БҮЛ Н.Д ТӨЛӨӨД НАСНЫ ЖАМААР НЭГ НЬ ТҮРҮҮЛЖ БУРХАН БОЛХОД Л ҮЛДЭЖ БАЙГААД НЬ ХАНИЙХ НЬ ҮЛДЭЭСЭН МӨНГӨ ОЧИХ ЮМ
2016/10/22 202.9.42.135
Зочин
Менге уйлдвэрлэдэг орон боллоодоо, бутээгдэхуун уйлдвэрлэдэг орон болохоос зайлсхийж халамж хуртэх нь дээр бна уу, менге бхгуй,эдийн засаг хунд гээд хуцаад байсан,цаас уйлдвэрлэж тараах нь ман хялбар
2016/10/20 139.5.218.156
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь
2016/10/20 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment