8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн дүн удаж гарч буй шалтгааныг ингэж тайлбарлав

2016-10-20 16:12:00

Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэх боломжгүй байсан. 15 мянган нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэц дээр гаргах техникийн боломжгүй байлаа. Сум, дүүргийн ИТХ-ыг зохион байгуулах дээд шатны байгууллага нь сум, дүүргийн сонгуулийн хороо байна гэж заасан байдаг. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо мэргэжил арга зүй талаас нь хангаж оролцох юм. Дүн мэдээг СЕХ нэгтгзхгүй. өргөн барихгүй. Харин хуульд зааснаар сум. дүүргийн сонгуулийн хороо дүн мэдээг тав хоногийн дотор багтаан гаргаж. сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Сонгуулийн дүнг Сонгуулийн Ерөнхий хороонд өргөн мэдүүлсний дараа нийтэд мэдээлнэ. Хүмүүс сонгуулийн дүн мэдээг удаж гарч байна гэж байгаа. Удаад байгаа шалтгаан нь сонгуулийн хороодын дүнг нэгтгэхтэй холбоотой. Цаашилбал зарим тойрогт ирц хүрээгүй учраас ирэн ням гаригт дахин санал хураалт явуулна. Ингээд бүх дүнг нэгтгэсний дараа олон нийтэд мэдээлнэ. Бид аль яаравчилж байгаа. Дүнгээ нэгтгэж өгөхийг сум, дүүргийн сонгуулийн хоороноос шаардаж байгаа. Өчигдөр уг асуудлаар хэд, хэдэн удаа хуралдсан. Зөвлөмж хүргүүлсэн. Ням гарагийн шөнө ерөнхийдөө сонгуулийн дүн бүрэн гарна гэж тооцоолж байна" гэлээ. 

 

Тэрбээр мөн " Тухайлбал, 1765 тойргийн 135 тойрог дээр нэмэлт санал хураалт явагдана Аймагт 57 тойрогт. нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна. Ингэж байж сонгуулийн нэгдсэн дүн гарна. Үүнээс 2082 хэсгийн 293 хзсэг дээр нзмэлт санал хураалт явуулна. Аймгуудад 80 хзсгийн хороод дээр. нийслэл дээр 213 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулах юм байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол гарсан. Хуульд энэ талаар дахин санал хураалт явуулна гэж заасан байдаг. Иймд 7 хоногийн дотор дахин санал хураалт явуулна. 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал давхцсан гэсэн судалгаа байгаа бөгөөд аравдугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болсон. Нийслэлийн хувьд 7 дүүргийн 78 тойрог 213 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана. Налайх Багануур дүүрэгт, болон 11 аймагт ирц бүрдсэн учраас нэмэлт санал хураалт явуулахгүй юм. Нэмэлт болон дахин санал хураалтад ирцийн босго гэж байхгүй. Дахин санал хураалтыг санал тэнцсэн хүмүүсийн дунд явуулна. Санал хураалтын хуудсыг дахин хэвлэх шаардлагатай болж байгаа. 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулна. Нийслэлд дахин санал хураалт байхгүй" гэв. 

Нэмэлт болон дахин санал хураалтын үед сонсогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт гарахгүй. Нэмэлт, дахин санал хураалтад улсаас тодорхой хэмжээний хөрөнгө дахин гаргах шаардлагатай болж байна. Тийм учраас сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй гэж уриалаа. Нэмэлт болон дахин санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс оролцох юм. 

  • Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг
  •  Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг
  •  Говь алтай нэг тойрог, нэг хэсэг
  •  Дорнод зургаан тойрог, найман хэсэг
  •  Дундговь нэг тойрог, нэг хэсэг
  •  Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг
  •  Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг
  •  Хэнтий нэг тойрог, нэг хэсэг
  •  Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг
  •  Орхон 17 тойрог, 27 хэсэг
  •  Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг
  •  Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг
  •  Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг
  •  Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг
  •  Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг
  •  Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг
  •  Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна.

 

21 аймгийн 57 тойргийн 80 хзсзгт нэмэлт санал хураалт явуулах бол нийслэлийн хувьд долоон дүүргийн 78 тойргийн 283 хзсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Дахин санал хураалт болон нэмэлт санал хураалтан дээр босго гэж байхгүй юм.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сонгогч
Сонгуулийн хороог харсанд орвол facebook ухвал сонгуулийн мэдээ бүгд байна. Ирц нь хүрсэн газраа хүртэл мэдээлдэггүй юм байна. Бид facebook-ээс аль эрт мэдэцээн.
2016/10/20 59.153.87.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment