8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: Мөнгөний бодлогын хамгийн муу хувилбарыг сонгосон байна

2016-10-20 17:08:09

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд "Монгол банк"-ны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон ажлын хэсгийнхнээс асуулт асууж байна. 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "2017 онд баримтлах мөнгөний бодлого хэт хатуу бодлого шиг санагдаж байна. Ийм хатуу бодлого аж, ахуй нэгжүүдэд сөргөөр нөлөөлнө. Үүнээс илүү бүсээ чангалбал хэцүүднэ шүү. 800 мянган өрх орлого нь хасах болчихоод байна. Ийм байхад бодлогын хүүг нэмэхээс өөр аргагүй гэж хэлж болохгүй. Өөр аргыг бодож олох хэрэгтэй. Урт хугацаанд мөнгөний бодлогоо дэмжих бодлого оруулж ирэх хэрэгтэй. Зөөлөн бодлого барихгүй бол аж, ахуй нэгжүүд үүнээс илүү бүсээ чангалж чадахгүй. Бодлогын хамгийн муу хувилбараа сонгоод байна. Бүтээлч шийдэл байхгүй юм уу. Бондын арилжааны зээлээр санхүүжүүлэх гэх мэт олон арга байдаг шүү дээ" гэлээ. 

 

Түүний асуултад ажлын хэсэг хариулахдаа "Өнөөдрийн эдийн засгийн тогтвортой бус байдлыг тогтворжуулах арга нь энэ.  Өнөөдөр авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн нэг жилээс цааш үр дүнг тооцоолсон" гэв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Санж
Энхамгалан гишүүн зөв хэлжээ ийм ерөнхийлөгч ажилтнуудтай яанаа хэлж хийх гэж байгаа юмнуудаа өөрсөдөө мэдэхгүй байна
2016/10/20 202.9.42.159
  • Recent
  • Most Read
  • Most Comment