8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэрэгт Ш.Отгонбилэг агсныг яагаад буруутгах болов....

2015-12-13 11:10:00

С.Зориг агсны хэрэгт эхнэр Б.Булганыг өнгөрсөн сард цагдаагийн байгууллагаас саатуулсан бөгөөд  өнгөрсөн долоо хоногт түүний яллагдагчаар татсан юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Б.Булганыг саатуулахаас өмнө Эрдэнэтээс хоёр хүнийг саатуулсан гэх мэдээлэл байгаа. Тус хэргийн ганц гэрч болох Б.Булганыг яллагдагчаар татсан гэснээс өөр мэдээлэл байхгүй байгаа энэ үед нэгэн ноцтой мэдээлэл тархсан. Тодруулбал, Өнгөрсөн тав дахь өдрийн орой УИХ-ын гишүүн О.Содбилэг фэйсбүүк хуудснаа нэгэн ноцтой  мэдээллийг тавьсан. Тэрбээр "талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна" гэж бичсэн. Түүний энэ ноцтой мэдээлэлээс харахад С.Зориг агсны хэрэгт Ш.Отгонбилэг агсан яагаад холбоо хамраалтай болов гэдэг асуудал гарч ирж байна. 

Ш.Отгонбилэг агсан нь УИХ-д Завхан аймгаас сонгогдож байсан бөгөөд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан юм. Ш.Отгонбилэг агсан 1986-1998 он хүртэл  “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан. Харин талийгаач С.Зориг 1992-1998 онд УИХ-ын гишүүн байсан бөгөөд  1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан байдаг. Нас барсан хүн өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зориг агсны үхэлд буруутгаж хэлмэгдүүлэх гэж  байна уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл