8o
Улаанбаатар хот
mobile menu

"100 m2 битгий хэл 80м 2 аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна"

2016-10-20 18:46:50

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.10.20/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд гурван их наяд төгрөгийг барилгын салбар луу хийсэн гэлээ Энэ бол гурван тэрбум ам.доллараа барилгын материал худалдан авахад алдсан гэсэн үг. Цаашдаа ипотекийн зээлийг үргэлжлүүлбэл валютын ханшийн өсөлт саарахгүй. Төв банк валютын нөөц ч үгүй болно. Барилгын салбар дээр хязгаарлалт тавихгүй юм уу. Ханшаа яаж тогтворжуулах юм бэ?

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Валютын ханшийг тогтворжуулахын тулд төв банк өнгөрсөн хугацаанд олон удаа интервенц хийжээ. Дээр нь Хөгжлийн банкнаас зургаан их наяд төгрөгийн зээл гарсан. вексель бичсэн нь хоёр их наяд төгрөгт хүрсэн. Концессын гэрээ замбараагаа алдсан. Эцсийн дүнд нь энэ бүхнийг буцааж татахын тулд интервенц хийсэн нь валютын нөөц дундрахад нөлөөлсөн. Өнгөрсөн дөрвөн жилд долоон их наядыг Төв банк гаргаснаас гурван их наяд нь барилгын салбар луу орсон. Эдийн засгаа солонгоруулна гэчихээд зөвхөн нэг салбар луу гурван их наяд хийсэн нь буруу бодлого. Одоо тэгтэл 25.000-30.000 орон сууц борлогдоогүй байна. Ипотекийн хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа хүсч байгаа Шинжээчдийн тусламжтайгаар зах зээлийн горимд нь шилжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлыг хийж байна Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3.8 их наядын эх үүсвэр байна. түүнээс буцаж орж ирж байгаа нь сард 25 тэрбум. Түүгээрээ ипотекийн ззэлийг үргэлжлүүлээд явж байх бодлого барьж байгаа 3.5 их наяд төгрөгийн ипотекийн хөтөлбөрийг бид 1.7 тэрбум ам.доллар болно гэж үзээд гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ. 100 m2 талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах нь битгий хэл 80м 2 аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна. Яагаад гэвэл ипотекийн зээлийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хугацаа 2016 оны нзгдүгээр сарын 1-нд дууссан. Валютын ханшийн тогтворжуулалтыг ганц Мөнгөний бодлогоор шийддэг юм биш, экспортоо нэмэгдүүлэх, төсвийн сахилга батаа сайжруулах. гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах гэх мэт олон арга хэмжээ авах шаардлага байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment