Авлигатай тэмцэх газар өнөөдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж эхэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгах зорилгоор хяналт шалгалтыг хийхээр төлөвлөжээ. Шалгалтын явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарт даган мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, нийтийн албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээний биелэлтийг хянан үзэж, дүн шинжилгээ хийх ажээ.
АТГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шалгаж эхэллээ
2016-10-20 18:51:00